Монголын түүх, нүүдэлчдийн соёл, уламжлалыг судлах залуу үедээ түгээн дэлгэрүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор Нийслэлийн Боловсролын газар, ШУА-ийн Түүх-Археологийн Хүрээлэн, НСИСОУХ, “Шинэ Иргэншил” дээд сургуулийн жил бүр хамтран зохион байгуулдаг “Монголын түүх”-ийн олимпиад энэ жил XIII дахь жилдээ зохиогдох гэж байна.
Хамрагдах хүрээ: ЕБС-ийн X-XII ангийн сурагчид
Олимпиадын эхний үе шат нь монголын түүхийн аль ч үед холбогдох сэдэв сонгон авч илтгэл бичих ба илтгэлийг хүлээж авах сүүлийн хугацаа 4 сарын 16-ны 12 цаг хүртэл Шинэ Иргэншил дээд сургуулийн сургалтын албанд цаасаар болон цахимаар хүлээн авна. Холбогдох утас: 91613142, 11-330195
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх удирдамжаас харна уу.