Шинэ Иргэншил МСҮТ-ийн нийт суралцагчдын дунд АШҮИС-ийн Эх барих ангийн 2-р курсийн оюутнуудтай хамтран “Тамхи түүний хор нөлөө” гэсэн сэдэв дор сургалтыг 2018 оны 10 сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү сургалтаар тамхины хор уршиг болон дам тамхидалт түүнээс урьдчилан сэргийлэх зэрэг асуудлуудаар сургалтаа зохиосон. Мөн суралцагчдын дунд хөгжөөнт танин мэдэхүйн “ алтан хонх” тэмцээнийг зохиож ялагчийг тодруулсан.