УРЛАГИЙН НААДАМ





БАТЛАВ. ШИНЭ ИРГЭНШИЛ МСҮТ-ИЙН ЗАХИРАЛ                                           Ж.ЮРА

“ ШИНЭ ИРГЭНШИЛ” МСҮТ-ИЙН СУРАЛЦАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ УРЛАГИЙН НААДМЫН УДИРДАМЖ

Нэг. Зорилго

“Шинэ Иргэншил” МСҮТ-ийн суралцагчдын авьяас чадварыг илрүүлэх, хамт олны идэвхи хамтын оролцоог нэмэгдүүлэх, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлэх

Хоёр. Урлагийн наадмын сонгон шалгаруулах төрөл

v  Хөтлөлт / Анги болгон /

v  Бүжиг / Чөлөөт, хамтлаг, гоцлол  /

v  Дуу / Гоцлол дуу, хамтлаг, хоршил дуу /

v  Уран уншлага / Шүлэг, өгүүллэг /

v  Жүжигчилсэн тоглолт / Чөлөөт сэтгэлгээ /

v  Язгуур урлагийн төрөл

Гурав. Урлагийн наадмын шилдгүүдийн шалгаруулалт

3.1 Урлагийн наадмын гоцлол авьяастанг галгаруулахдаа дараах үзүүлэлтийг харгалзан үзнэ. Үүнд:

-          Тоглолтын ур чадвар

-          Хувцасны жигдрэлт, гоо зүй

-          Тайзны соёл

3.2 Урлагийн наадмын шилдэг анги хамт олныг дараах шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ.

-          Урлагийн наадмын бүх төрөлд оролцсон байдал

-          Хувцасны жигдрэлт

-          Анги хамт олны оролцоо

-          Цаг баримтлал / нэг ангийн тоглолтын хугацаа 30-35 минут байна./

Дөрөв. Урлагийн наадмыг зохион байгуулах хугацаа

-          Урлагийн наадамд оролцогчдын мэдүүлгийг 2018 оны 12 сарын 5-ны дотор СХЭНХ-ийн менежер хүлээж авна.

-          Урлагийн наадмын тоглолт 2018 оны 12 сарын 8-ны өглөө 09:00 цагаас сургуулийн урлагийн танхимд эхэлнэ.

Тав. Урлагийн наадмын шилдгүүдэд дараах шагналыг олгоно.

5.1 Урлагийн наадмын шилдгүүдийн төрөл тус бүрээр шалгаруулж дараах шагналаар шагнана. Үүнд:

БайрШагнал
Нэгдүгээр байр     / төрөл тус бүрээр /- МЕДАЛЬ, ӨРГӨМЖЛӨЛ
Хоёрдугаар байр  / төрөл тус бүрээр /- ӨРГӨМЖЛӨЛ
Гуравдугаар байр / төрөл тус бүрээр /-ӨРГӨМЖЛӨЛ

 

5.2 Шилдэг анги хамт олонд

v  ШИЛЖИН ЯВАХ ЦОМ, ӨРГӨМЖЛӨЛ