Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулиас
6.2.Мэргэжлийн боловсролын агуулгыг суралцагчид хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах чадамж, хувиараа хөдөлмөр эрхлэх ур чадвар эзэмшүүлж, мэргэжил олгох чиглэлээр тогтооно.
6.4.Мэргэжлийн сургалтын агуулгыг суралцагчид мэргэшлийн түвшний ур чадвар, чадамжийг эзэмшүүлэх, мэргэшлийн түвшин ахиулах чиглэлээр тогтооно.
6.5.Мэргэжлийн болон техникийн боловсролын агуулгыг багц цагаар тооцох бөгөөд дараагийн боловсролын түвшинд дүйцүүлнэ.
6.6.Мэргэжлийн болон техникийн боловсролын багц цаг тооцох, дүйцүүлэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
6.7.Энэ хуулийн 6.2, 6.4-т заасан агуулгыг чадамжид суурилсан сургалтынхөтөлбөрөөр хэрэгжүүлнэ.
6.8.Сургалтын хөтөлбөрийг түншлэлийн оролцоог хангаж ажил, мэргэжлийн стандартад нийцүүлэн энэ хуулийн 9.1-д заасан сургалтын байгууллага боловсруулна.
6.9.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөр нь ерөнхий болон мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хэсэгтэй байна.
Мэргэжлийн болон техникийн боловсролын хөтөлбөрт дүгнэлт гаргах, баталгаажуулах журмаас ... /БШУ-ны сайдын тушаал/
Гурав.Сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргах, баталгаажуулах үйл
ажиллагааны зохион байгуулалт
3.1 сургалтын хөтөлбөрийг боловсруулахад оролцсон түншдэгч байгууллагаас өөр 3 байгууллагаар хавсралтад заасан загвар (маягт)-ын дагуу дүгнэлт гаргуулсан байна.
3.2 Энэхүү журмын 3.1-д заасан дүгнэлтийг сургалтын байгууллагын удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж, гарсан шийдвэрийг үндэслэн, сургалтын хөтөлбөрийг захирал батална.
3.3 сургалтын хөтөлбөрт ялгаатай хэрэгцээт суралцагчийн онцлог хэрэгцээнд нийцүүлэн тохируулга хийсэн байна.
3.4 Сургалтын хөтөлбөрийг энэ журмын 2 дугаар зүйлд заасан шалгуур, загварын 80-иас дээш хувийг хангасан бол “хэрэгжүүлэх боломжтой”, 60-80 хувийг хангасан бол “сайжруулах”, 60-иас доош хувийг хангасан бол “дахин боловсруулах” гэж дүгнэнэ.
ШИПК-ийн ЦХТТА сургалтын хөтөлбөрийн зорилго, зорилтоос
Нэг .сургалтын хөтөлбөрийн зорилго
Хөдөлмөрийн орчин (техник, технологи, ажлын байр, хөдөлмөрийн хамт олон, ажлын удирдамж заавар г.м) хүрээлэн буй орчин (нийгэм, эдийн засаг, байгаль орчин)-д бие дааж ажиллах амьдрах суралцах хүний хувийн чадварыг бүх талаар дэмжихэд оршино.
Хоёр.сургалтын хөтөлбөрийн зорилт
Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжлийн боловсролын хөтөлбөрийн зорилтыг тодорхойлохдоо дараах хүчин зүйлийг харгалзан үзсэн.
4.1 тухайн мэргэжлийн талаар ажил олгогчдын эрэлт, хэрэгцээ юунд чиглэж байгаа;
4.2 мэргэжлийн болон техникийн боловсролын талаар төрөөс баримталж байгаа бодлого нийгмийн захиалга;
4.3 мэргэжлийн боловсролын сургалтад хамрагдаж байгаа суралцагчдын сонирхолын өөрчлөлт;
4.4 шинэ иргэншилд ПК-ийн эрхэм зорилго зорилт;
4.5 мэргэжлийн боловсролын хөтөлбөр боловсруулалтын агуулга, арга зүйн шинэ хандлага;
Ийнхүү тус коллежийн Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжлийн боловсролын бүрэн курсийн зорилтыг дараах 4 хүрээнд тодорхойлсон.
Боловсролын зорилт нь:
Цахилгаан хангамж, тоног төхөөрөмийн ашиглалт мэргэжлийн боловсролын хөтөлбөрийн агуулгыг дараа шатны боловсролын агуулгатай ижилтгэх замаар дэвшин суралцах боломж олгох.
Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт хөтөлбөрийн мэргэжлийн зорилт:
Суралцагчдад сонгосон мэргэжлийг нь үр дүнтэй эзэмшүүлэх замаар:
Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжлийн нийгмийн зорилт:
Суралцагчдыг зөв төлөвшилтэй, нийгэмших чадвар бүхий иргэн болгож төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжлийн боловсролын хөтөлбөрийн хувь хүнд хандсан зорилт:
ЦАХИЛГААН ХАНГАМЖ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АШИГЛАЛТ
(БАРИЛГЫН ЦАХИЛГААНЧИН) СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРӨӨР
МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ БОДЛОГО
Нэг. Ерөнхий мэдээлэл
2022 оны сүүлээр ШИПК-ийн хөгжлийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж мөрдүүлсэн. Хөтөлбөрт тус коллежийн эрхэм зорилго, зорилтыг сургуулийн дунд хугацааны хөгжлийн бодлоготой нийцүүлэн тодорхойлсон. 2021 онд сургуулийн зэрэглэлийг ахиулж политехник коллежийн хэв шинжээр ажиллах болсон.
Мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийг ажлын байрны ур чадвар болон хүний хувийн чадварын адил хэмжээнд авч үзэж боловсруулж, хэрэгжүүлэх, мөн олон улсын түвшинд авч үзэх болсон. Энэ нөхцөл байдалтай уялдуулан тус коллежид бэлтгэж байгаа хөтөлбөрүүдийн зорилтыг суралцагчдын сонирхол, ажлын байр эрэлт, хөдөлмөрийн зах зээлийн шаардлагатай нийцүүлэн тодорхойлох хэрэгцээ бий болов. Ийнхүү барилгын цахилгаанчин мэргэжлийн боловсролын хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэх бодлогын зорилтыг шинээр тодорхойлж мөрдүүлэхээр тогтлоо.
Нэг. ЦХТТА (Барилгын цахилгаанчин) мэргэжлийн агуулга,
боловсролын хөтөлбөрийн, зорилт
ЦХТТА (БЦ) сургалтын хөтөлбөрийн боловсролын зорилт:
ЦХТТА (БЦ) сургалтын хөтөлбөрийн эдийн засгийн зорилт нь:
ЦХТТА (БЦ) сургалтын хөтөлбөрийн нийгмийн зорилт нь:
ЦХТТА (БЦ) сургалтын хөтөлбөрийн хүний хувийн чадварыг хөгжүүлэх зорилт нь:
1.2 ЦХТТА (БЦ) сургалтын хөтөлбөрийн мэргэжлийн агуулга нь дараах 4 үндсэн гол чадварыг олгоход чиглэгдэнэ. Үүнд:
Хоёр. ЦХТТА (БЦ) сургалтын хөтөлбөрийн удирдлага,
зохион байгуулалтын хэлбэр
Гурав. ЦХТТА (БЦ) сургалтын хөтөлбөрөөр суралцах
сургалтын хэв шинжийг өргөтгөх тухайд
ЦХТТА (БЦ) сургалтын хөтөлбөрийн ажлын байрны эрэлттэй нийцүүлэн мэргэжилтэн бэлтгэх хэв шинжийг өөрчилж байх. Тухайлбал цахилгааны мэргэжлийн нарийн төвөгтэй байдал, техникжилтийн түвшин, технологийн хөгжилтэй нийцүүлэн уг мэргэжлийг мэргэжлийн боловсролоос техникийн боловсролд шатлан суралцахаар өөрчлөн зохион байгуулах.
Мэргэжлийн зэрэг-мэргэжил-техникийн боловсрол
Барилгын цахилгаанчин мэргэжил олгох сургалт нь ур чадварын сургалт, МБ-ын болон ТБ-ын сургалт гэсэн 3 шинжтэй байна.
Дөрөв. ЦХТТА (БЦ) сургалтын хөтөлбөрийг мэргэжлийг багшаар хангах, чадавхжуулах тухай
ЦХТТА (БЦ) сургалтын хөтөлбөрийн мэргэжлийн багшийг үйлдвэрлэлийн ажлын туршлага бүхий ажилтнаас сонгож ажиллуулахыг зохимжтой гэж үзнэ.
Ингэж сонгогдсон багшийг:
Тав. ЦХТТА (БЦ) мэргэжлийн элсэлт, төгсөлтийн бодлого
Уг мэргэжлээр элсэгчдийг дараах боловсролтой иргэнээс бүрдүүлнэ.
ЦХТТА (БЦ) мэргэжлээр сургууль төгсөгчдийг дараах хэлбэрээр ажил, сургуулиар хангана.
Зургаа. ЦХТТА (БЦ) мэргэжлийн дотоод гадаад хамтын ажиллагаа, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх тухайд
6.1 ЦХТТА (БЦ) мэргэжлийн боловсролын хоорондын хамтын ажиллагааг дараах хэлбэрээр хөгжүүлэх. Үүнд:
6.2 ЦХТТА (БЦ) мэргэжлийн хөтөлбөр болон ажил олгогч хоорондын түншлэлийг дараах хэлбэрээр зохион байгуулна. Үүнд:
Боловсруулсан: Коллежийн захиргаа, СҮЧБ-ын алба
ШИПК-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАГЧ, ТҮНШЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУД
ЦХТТА сургалтын хөтөлбөр дэх судлагдахууны төрөл, цагийн багтаамж
Нийтдээ 14 судлагдахуун
Нийт ногдох цаг 1746
2. Мэргэжлийн боловсролын агуулга
Нийтдээ 18 судлагдахуун
Нийт ногдох цаг 2196
Үүнээс:
Заавал судлах суурь хэсэг:
Мэргэжлийн суурь хэсэг:
Мэргэшүүлэх хэсэг:
Гурван жилд судлах нийт цагийн дүн 3942 цаг онол ба дадлагын харьцаа 29:71