“ЦАХИМ ХИЧЭЭЛ-МИНИЙ БОЛОМЖ” ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭН





Шинэ Иргэншил МСҮТ-өөс жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг сурагчдын дундах илтгэлийн уралдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ жилийн илтгэлийн уралдааны хувьд ковид-19 цар тахал гарсантай холбогдуулан бүхий л шатны сургалтын байгууллагын танхимын хичээл цахимд шилжиж, алсын зайнаас сурах шинэ сорилт, шинэ дэвшилтийн үе давхацсан онцлогтой байлаа.

UjBgKMNYrvJdHf1.JPG

Тус уралдааны зорилго нь сурагчдын цахим орчинд хичээл хийх боломж нөхцөлийг тодорхойлохоос гадна, цахим сургалтаар олж авч буй мэдлэг мэдээлэл, түүний давуу болон сул тал, цахимаар хичээллэхэд багш сурагчдын дунд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх гарц гаргалгааг хайх олох, санал болгоход чиглэсэн юм.

Цахим хичээлийг цаашид сурагчдад илүү үр өгөөжтэй болгох шинэ санаануудыг илтгэгчдийн зүгээс дэвшүүлсэн нь мэргэжлийн болон ерөнхий эрдмийн багш нарт сурагчтайгаа ойлголцох, тэдний хичээлдээ оролцох идэвхийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой байв.

Илтгэлийн тэмцээний шүүгчдээр Шинэ Иргэншил МСҮТ-ийн захирал Ж.Юра, Эрдэм шинжилгээ хариуцсан Дэд захирал Э.Тамир, Сургалтын албаны дарга Д. Цэндмаа, Монгол хэл, бичгийн багш Г. Амарзаяа, СХЭНХА менежер С. Нямсүх нар ажиллалаа.

Уралдаанд 8 суралцагч илтгэлээ хэлэлцүүлснээс шилдэг илтгэлийг шалгаруулав. Үүнд:

Нэгдүгээр байр: Үсчин мэргэжлийн 2.5 жилийн хөтөлбөрийн 1Е ангийн сурагч Б. Алтансувд \Удирдсан багш Д. Ану\

Хоёрдугаар байр: Тогооч мэргэжлийн 2.5 жилийн хөтөлбөрийн 2Б сурагч У. Алтанзагас \Удирдсан багш Д. Батсүх\

Гуравдугаар байр: Хэвлэлийн график дизайнч мэргэжлийн 2.5 жилийн хөтөлбөрийн 2Г ангийн сурагч Н. Эрдэнэ-Уянга \Удирдсан багш Ж. Галнэмэх\ нар шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

“Цахим хичээл-Миний боломж” илтгэлийн уралдаанд амжилттай оролцсон багш сурагчдадаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе!

qZnEElgKm1GGPQV.JPG