Шинэ Иргэншил Политехник Коллежийн Багш нарыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд татан оруулах, тэднийг дэмжих, урамшуулах, бүтээлийг нь сурталчлах замаар шинжлэх ухааны онол, арга зүйн зүй тогтлыг танин мэдэж, ашиглах чадварыг дээшлүүлэх зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг"Багш нарын эрдэм шинжилгээний хурал " амжилттай болж өндөрлөлөө.
Энэ удаагийн хуралд "ЦАХИМ СУРГАЛТЫН АСУУДАЛ БА ШИЙДЭЛ" сэдвийн хүрээнд багш нарын илтгэлүүд хэлэлцэгдэж, дараах илтгэлүүд шалгарсан байна. Үүнд:
I байр Ч.Алтанзул, Санхүү НББ багш “ Цахим гарын авлага бэлтгэж сургалтанд ашиглах нь”
II байр Г. Амарзаяа, Монгол хэл уран зохиолын багш, “ Цар тахлын хөл хорионы үеийн багшийн сэтгэл зүйн байдлыг судалсан нь”
III байр Д. Даваасүрэн, Барилгын цахилгаан мэргэжлийн багш, “ Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт ба цахим сургалтын үр дүн ”
III байр Д. Ану, Түүх нийгмийн ухааны багш, “ЕБС-ийн багш нар цахим сургалтын асуудлыг шийдсэн зарим туршлага”
Багш нарын эрдэм шинжилгээний хуралд илтгэлээ ирүүлсэн, оролцож судалгааны бүтээлүүдээ хэлэлцүүлсэн нийт багш нартаа баяр хүргэж, цаашдын эрдмийн их үйлсэд нь өндөр амжилт хүсье.