Захирлын мэндчилгээ

Шинэ иргэншил ПК-д суралцаж байгаа суралцагчид тэдний эцэг эх, манай коллежтой хамтран ажилладаг түншлэгчид болон нийт сонирхогч олон нийтэд хандан энэхүү сайтаар дамжуулан талархалаа илэрхийлье.
Манай эх орны ирээдүй хойч үеийн төлөөлөл болох энэ коллежийг зорьж ирсэн хөвгүүд охидод мэргэжлийн ур чадвар, амьдрах арга ухаан, хүмүүжил, хөгжлийн нэн хэрэгтэй чадамжийг эзэмшүүлэхээр та бид хичээнгүйлэн ажиллаж байна.
Энэхүү чадамжууд нь манай суралцагчдын гэгээлэг сайхан ирээдүйд хүргэх гүүр болох юм. Энэ гүүрээр зорчихыг хүссэн хэн бүхэнд манай сургалтын төвийн хаалга үргэлж нээлттэй байх болно. Та бүхэнд амжилт хүсье!

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ:
ШИНЭ ИРГЭНШИЛ ПК-ИЙН ЗАХИРАЛ Ж.ЮРА

 

 

Үнэт зүйл

Зорилготой суралцагч , Зөв төлөвшил , Чадварлаг багш, Чанартай сургалт

Эрхэм зорилго

Суралцагчдад хөгжих - ажиллах - амьдрах - нийгэмших (ХААН) чадварыг өндөр түвшинд эзэмшүүлэхэд оршино

Алсын хараа

Дотоод, гадаадын хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн сургалт - үйлдвэрлэл – туршилтын цогцолбор сургууль болох