Сургалтын үйлчилгээ, чанарын баталгаажилтын алба





Сургалты үйлчилгээ, чанарын баталгаажилтын алба 

Шинэ иргэншил ПК-ийн СҮЧБАлба нь сургалтын төвийн сургалт – үйлдвэрлэл, арга зүй, судалгааны ажлын бодлого, төлөвлөлтийг тодорхойлж түүний өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах нэгж юм. Мөн коллежийн сургалт-үйлдвэрлэлийн ажлын улирдлага, зохицуулалт, зохион байгуулалтыг хэрэгжүүлдэг алба. Дараах ажил, үүргийг хэрэгжүүлдэг. Үүнд: 

  • Хөтөлбөрийн боловсруулалт, хэрэгжүүлэлт, үнэлгээ, баталгаажуулалт, олголт 
  • Элсэлт, төгсөлтийн удирдлага
  • Багш, сурагчдын хөгжил
  • МБС-ын Сургалт, удирдлагын нэгдсэн системийн бүртгэл
  • Статистик, мэдээлэл
  • Сурагчдын өргөдөл, хүсэлт хүлээн авах, шийдвэрлэх
  • Сургалтын өдөр тутмын үйл ажиллагааны зохицуулалт
  • Нийгмийн түншлэл, харилцаа, хамтын ажиллагаа
  • Коллежийн албан хэрэг хөтлөлт, архив

СҮЧБ-ын алба нь дотроо дараах нэгжүүдтэй. Үүнд: 

  • Ерөнхий эрдэм, суурь боловсролын сургалтын менежер
    • Ерөнхий эрдмийн багш нарын секц 
  • Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын менежер
    • Мэргэжлийн багш нарын секц
    • Мэдээллийн технологийн багш нарын секц
  • Сурагчдын хөгжил, нийгмийн ажлын менежер
    • Сурагчдын зөвлөл
    • Сурагчдын хөдөлмөр эрхлэлтийн төв
    • Эцэг эх, асран хамгаалагчдын зөвлөл
    • Сайн дурын идэвхтнүүдийн бүлэг (Хайр түгээе клуб, ЧДУЗН)
  • Номын сан-Хэвлэл мэдээллийн төв
    • Номын сан
    • Номын сангийн зөвлөл