Гадаад харилцаа





"НЭГ ЗАМ НЭГ БҮС"

БНХАУ-ын Зүүн хойд 4 муж, тэдгээрийн их дээд болон мэргэжлийн боловсролын сургуулиас санаачилсан “Нэг бүс, нэг зам” төслийн олон улсын анхдугаар уулзалт цахим хэлбэрээр 2021 оны 12 дугаар сарын 29-ны өдөр зохион байгуулагдлаа.  Энэхүү уулзалтад БНХАУ-ын зүүн хойд мужийн нам, төрийн удирдлага, боловсролын хэргийг удирдах яам, газар, их дээд болон коллежуудын удирдлагууд, түүнчлэн Беларусь, Украйн, Тайланд, Малайз, Компучи, Монгол зэрэг орнуудын нийтдээ 105 төлөөлөгч оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй арга хэмжээ болсон. Энэхүү уулзалтаар санаачлагч орнуудын Мэргэжлийн боловсролын олон улсын нэгдлийг албан ёсоор байгуулж, нэгдлийн дүрмийг баталж, уг нэгдлийн удирдах зөвлөлийг баталж санамж бичигт гарын үсэг зурав. 

Мэргэжлийн боловсролын олон улсын энэхүү нэгдэл нь гишүүн орныхоо их дээд, мэргэжлийн боловсролын менежментийг сайжруулах, сургалтын хөтөлбөр, багш нарын шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх замаар мэргэжилтний олон улсын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцов.

БНХАУ-ЫН ӨВӨР МОНГОЛЫН "ШИЛИЙН ГОЛ" ДЭЭД СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

2016 оны 11-р сарын 14-ний өдөр Шинэ Иргэншил дээд сургууль БНХАУ-ын Өвөр Монголын Шилийн гол аймгийн “Шилийн гол” ажил мэргэжлийн дээд сургуультай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуран дараах чиглэлээр хамтран ажиллаж болсон юм.

  • Сургуулийн сургалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх /Нарийн бичгийн дарга албан хэргийн лабораторийг тохижуулах/
  • Шинэ Иргэншил МСҮТ-ийн суралцагчдын солилцоо болон дадлага сургалтыг зохион байгуулах.

БНСУ-ЫН ЧОЛА АЙМГИЙН ОЛОН УЛСЫН СОЛОНГОС ХООЛНЫ ИНСТИТУТТЭЙ  ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

Солонгос болон монгол үндэсний хоолны соёлыг олон улсад түгээн дэлгэрүүлэх болон мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх зорилготойгоор дараах чиглэлүүдээр хамтран ажиллахаар харилцан тохиролцож гарын үсэг зуран дараах чиглэлээр хамтран ажиллаж болсон юм. Үүнд:

1.      Хоёр талын хамтын ажиллагааны цогц системийг боловсруулах;

2.      Монгол, Солонгос үндэсний хоолны мэргэшсэн тогооч бэлтгэх 1+1 хамтарсан хөтөлбөрийг боловсруулж 2017-2018 оны хичээлийн жилээс сургалтыг эхлүүлэх;

3.      Судалгааны хамтарсан төвийг байгуулах;

4.      Багш, оюутан солилцооны хөтөлбөрийг боловсруулах;

Мөн түүнчлэн хоёр талын хөгжлийг дэмжих ба хамтарсан (R&D) инновацийн судалгаа хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо.