Хөгжүүлэх сургалт





 

ХӨГЖҮҮЛЭХ СУРГАЛТ 

Шинэ иргэншил ПК-ийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд суралцагчдын авьяас, чадварыг хөгжүүлж, сонирхолыг нь дэмжих үүднээс суралцагчдын дунд “Хөгжүүлэх сургалт” зохион байгуулахад зорилго оршино.

Хөгжүүлэх сургалтыг суралцагчдын авьяас чадварыг хөгжүүлэх, суралцаж байгаа мэргэжилд нь дэмжлэг үзүүлэх, нийгмийн зөв төлөвшилтэй иргэний шинж төлөвийг бүрдүүлэх ерөнхий зорилгод нийцсэн дараах чиглэлээр зохион байгуулна.Үүнд:

Суралцагчдын ерөнхий ур чадварыг хөгжүүлэх сургалт

  • Хэрэглээний агуулга бүхий математикийн сонгон суралцах сургалт
  • Харилцаа өөрийгөө илэрхийлэх ур чадвар хөгжүүлэх сургалт
  • Урнаар илэрхийлэх чадварын сургалт

Хэлний ур чадвар хөгжүүлэх чиглэлийн сургалт

  • Англи хэлний ярих чадвар хөгжүүлэх сургалт
  • Монгол бичгийн сургалт

Техникийн ур чадвар хөгжүүлэх сургалт

  • Компьютерийн сургалт
  • Техник сэтгэлээ хөгжүүлэх сургалт /Зохион бүтээгч/

Бие бялдар хөгжүүлэх, гоо зүйн хүмүүжил олгох сургалт

  • Ширээний теннис