Сургуулийн танилцуулга





Шинэ иргэншил МСҮТ нь Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайдын 2007 оны 12 сарын 04-ний өдрийн 458 дугаар тушаалаар албан ёсоор байгуулагдаж, 2008-2009 оны хичээлийн жилээс 4 мэргэжлээр сургалтыг явуулж ажилтан бэлтгэх анхны мэргэжлийн ангиудыг нээж хичээллүүлсэн.

Шинэ иргэншил МСҮТ-ин Удирдах зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01 тогтоолоор Шинэ иргэншил МСҮТ-ийн үйл ажиллагааг Политехник Коллеж болгож. Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайдын 2021 оны 04 сарын 14-ны өдрийн А/48 дугаар шаалаар Мэдээллийн технологийн Шинэ иргэншил ПК хэв шинжээр ажиллах шийдвэр гарч тусгай зөвшөөрөл олгогдсон болно. Одоо 8 үндсэн мэргэжлээр, 175 суралцагчийг элсүүлэн, дунджаар 450 суралцагчтайгаар сургалтын үйл ажиллагаа эрхэлж байна.  

Шинэ иргэншил ПК нь 2018 онд Байгууллагын магадлан итгэмжлэл хийлгэсэн. Цаашдаа Шинэ иргэншил ПК нь сургуулийнхаа тогтвортой өсөлтийг дэмжихэд идэвхитэй үүрэг гүйцэтгэдэг, улсын эдийн засаг, боловсрол, хөдөлмөрийн болон нийгмийн амьжиргааны зах зээл дээр тогтвортой үр дүнтэй ажилладаг хувийн хэвшлийн тэргүүлэх сургуулийн түвшинд хүрэх зорилт тавин ажиллаж байна. 

2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн Мэдээллийн технологийн салбарын чиглэлээр төрөлжсөн сургалт явуулж, Политехник коллежийн зэрэглэл бүхий сургалтын үйлчилгээг эхнээс нь өндөр чанар, үр дүнд хүргэхийн тулд бид нэр хүнд бүхий сургууль, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллахыг эрмэлзэж байна. Тухайлбал, Сургалтын ажлын чиглэлээр ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны технологийн сургууль, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургуулиудтай хамтран ажиллаж байна. 

 

Үнэт зүйл                                          Эрхэм зорилго                                            Алсын хараа

Зорилготой суралцагч                          Суралцагчдад хөгжих - ажиллах -                     Дотоод, гадаадын хөдөлмөрийн зах зээлд

      Зөв төлөвшил                          амьдрах - нийгэмших (ХААН)                           хүлээн зөвшөөрөгдсөн сургалт - 

    Чадварлаг багш                           чадварыг өндөр түвшинд                                  үйлдвэрлэл – туршилтын 

   Чанартай сургалт                          эзэмшүүлэхэд оршино                                      цогцолбор сургууль болох