Суралцагчдын ёс зүйн дүрэм





Захирлын 2023 оны .10 дугаар сарын 10-ны 

өдрийн А/47 дугаар тушаалын хавсралт

 

 

ШИНЭ ИРГЭНШИЛ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН 

СУРАЛЦАГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

 

Нэг: Дүрмийн зорилго, үндэслэл

  1. Шинэ Иргэншил ПК-ийн суралцагчийн сургалтын анги танхим, нийтийн эзэмшлийн талбай, сургуулийн орчин, түүнчлэн сургуулиас гадуурх орчинд баримтлах, хэвшүүлэх ажлын хэм хэмжээг нэг мөр болгож тогтоож, суралцагчийн нийтээр дагаж мөрдөх соёл болгож төлөвшүүлэхэд ПК-ийн суралцагчийн энэхүү ёс зүйн дүрмийн зорилго оршино.
  2. ПК-ийн суралцагчийн ёс зүйн дүрэм нь Хүүхдийн эрхийн олон улсын конвенц, энэ талаар манай улсад мөрдөгдөж байгаа дүрэм, журам болон тус сургуулийн нийтлэг дүрмийн хүрээнд боловсрогдож үйлчилнэ.
  3. Энэ дүрмийг суралцагчид  нийтээрээ хүлээн зөвшөөрч баталсан тохиолдолд бүх суралцагчид түүнийг хүндэтгэн дагаж мөрдөх үүрэг хүлээнэ.

Хоёр. Шинэ иргэншил ПК-ийн суралцагчийн эрхэмлэж явах зүйлс

  1. Суралцагч нь  өөрийн амьдрах чадварыг хангаж, эх орныхоо эдийн засгийн чадавхыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулахад хэрэгтэй мэдлэг, чадварыг эзэмшинэ.
  2. Эерэг харилцаа хандлагатай, зөв төлөвшилтэй иргэн байхад суралцах нь тус коллежийн суралцагчийн эрхэмлэж явах нэг чухал чанар гэж үзнэ.
  3. Хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах түүний баялгийг үр өгөөжтэй ашиглах талаар сурагч бүр өөртөө болоод бусдад өндөр шаардлагатай хандана.

Гурав: Сурах эрх, үүргээ биелүүлэх зорилгын хүрээнд:

  1. Суралцагчид нь сонгон суралцаж байгаа хөтөлбөрийнхөө агуулгыг бүрэн эзэмшихийн төлөө бүхий л бололцоогоо дайчлан суралцана.
  2. Суралцагч нь танхим болон цахим, бие дааж суралцах сургалтын гурван хэлбэрийг үр дүнтэй ашиглахад суралцаж бүтээх ур чадвар эзэмшихийг гол зорилт болгоно.
  3. Сургалтын анги танхимын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, номын сангийн фондыг зориулалтаар нь ариг гамтай ашиглана.
  4. Хичээл сургалт, хөгжүүлэх ажлын хуваарийг чанд баримтлан түүнд идэвхтэй оролцоно.
  5. Сургах, суралцах үүргээ биелүүлж байгаа бусад хүнд зорилгоо биелүүлэхэд нь саад учруулах, дарамт шахалт үзүүлэхгүй.
  6. Сургууль хамт олноос өгсөн үүрэг даалгавар, зөвлөмжийг /өөрийн сурах, хөгжих зорилгод харшлахгүй бол/ хүндэтгэн хүлээн авч биелүүлнэ.
  7. Сургалтын хөтөлбөрийн биелэлтийг батлагдсан хуваарийн дагуу тогтмол үнэлүүлж, үр дүнгээ тооцуулж байна.
  8. Шалтгаангүйгээр хичээл таслах, хичээл сургалтад идэвхгүй хандах зэргээр хөтөлбөрийн агуулга эзэмшилтэд хангалтгүй үнэлгээ авсан бол түүнийг заавал нөхөж судлах үүрэг хүлээнэ.
  9. Хүмүүнлэгийн болон сайн дурын үйл ажиллагааг санаачилж, оролцох. 
  10. Бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, ялгаварлан гадуурхах, дарамтлах, доромжлох, нэр төр, алдар хүндийг нь гутаах үйлдэл гаргахгүй байх.

Дөрөв. Эрүүл мэндээ сахин хамгаалах зорилтын хүрээнд:

  1. Өөрийн болоод бусдын эрүүл мэндийг хамгаалах талаар тогтоосон дүрэм журмыг дагаж мөрдөнө.
  2. Нийтийг хамарсан халдварт өвчний улмаас улсаас тогтоосон хорио цээрийн болон халдвар хамгааллын бусад шаардлагыг хатуу сахиж мөрдөнө.
  3. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон суралцагчийн зөвшөөрөлгүй эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, сорилд хамрагдахгүй байх. 

Тав: Багш, ажилтан, бусад сурагчидтай харьцах харилцааны хүрээнд:

  1. Сургуулийн багш, ажилтан суралцагсадтай соёлтой харилцах, зөв боловсон мэндлэх, хүндлэх ёсыг хэвшил болгоно.
  2. Багш, ажилтан, найз нөхөд болон бусдын үг санаа бодлыг хүлээцтэй сонсож, зөв бурууг нь ялгаж салгаж харьцана.
  3. Бусдыг хэл амаар доромжлох, эд зүйлийг зөвшөөрөлгүй ашиглах, хэрэглэх, хүч хэрэглэх бусадтай нийлж найз нөхдөө дарамтлах зэрэг аливаа үйлийг хатуу хориглоно.
  4. Хичээлийн үед, тэрчлэн сургуулиас зохион байгуулж байгаа нийтийг хамарсан ажлын үед гар утас хэрэглэх зэргээр бусдын анхаарлыг сарниулахгүй байх үүрэг хүлээнэ.
  5. Бусдыг буруу зүйлд уруу татах, хүүхэд, залуучуудын амьдралд харш мэдээлэл түгээх, шашны сурталчилгаа хийх, улс төрийн ажиллагаанд оролцох зэрэг үйлдэл гаргахыг онцгойлон хориглоно.
  6. Сургуулийн багш ажилтан, ахмад хүмүүс, найз нөхдөө хүндэтгэж тэдний зөвлөгөө, үүрэг даалгаврыг биелүүлнэ.
  7. Суралцагчаа хүндэтгэх, бие даасан байр суурь, үзэл бодол, онцлог байдлыг нь хүлээн зөвшөөрч зөв хандлагаар чиглүүлж, хөгжүүлнэ.
  8. Хувь хүний нууцыг хадгалах, хамгаалах, суралцагчийг ялгаварлан гадуурхсан аливаа үйлдэл гаргахгүй байх, суралцах арга барилыг дэмжинэ. 

Зургаа. Нийтээр хүлээж зөвшөөрсөн хэм хэмжээ, соёлыг дагаж мөрдөх 

  1. Ахмадыг хүндэтгэх, дүү хүмүүст асралыг үзүүлэх жишигт суралцах.
  2. Сургууль болон, олон нийтийн газар гудамж талбай, нийтийн тээврийн болон бусад үйлчилгээний байгууллагын дагаж мөрдөхөөр журамласан дүрэм, журам, хэм хэмжээ, соёлыг дагаж мөрдөх.
  3. Нус шүлсээ хаяхгүй байх, хог хаягдлыг зориулалтын саванд хийх журмыг мөрдөх.
  4. Сургалтын газар, сургуулийн орчинд согтууруулах ундаа, бүх төрлийн тамхи хэрэглэхийг бүр мөсөн хориглож архи, тамхины хуулийн заалт, шаардлагыг бүрэн биелүүлэх.
  5. PC тоглоом тоглох, мансууруулах зүйл хэрэглэх болон хэрэглэж байгаа хүмүүстэй нийлэх, хамтрах, түүнийг сурталчлах аливаа үйлдлийг хатуу хориглох.
  6. Нийтийн болон бусдын өмч хөрөнгийг бүрэн бүтэн, халдашгүй байдлыг хүндэтгэн хамгаалах.
  7. Бусдын орхисон, хаясан үнэтэй зүйлийг олсон бол цагдаа, сэргийлэхийн байгууллагад хүргэж өгдөх.

Долоо. Ёс зүйн дүрмийг биелүүлэх талаар суралцагчийн  үүрэг

  1. Шинэ Иргэншил ПК-ийн сурагч Монгол улсын хууль, тогтоомж түүнд холбогдох дүрэм, журам, Сургалтын дотоод журам, Суралцагчийн дүрэм болон энэхүү дүрмийг дагаж  мөрдөнө.
  2. Шинэ Иргэншил ПК болон сурагчийн хооронд үүсэх харилцааг зохицуулах үндсэн баримт бичиг нь сургалтын гэрээ бөгөөд хүлээсэн үүргээ биелүүлнэ. 
  3. Сургалтын хөтөлбөрийг биелүүлэхэд шаардлагатай нэмэлт зардлыг сургуулиас тогтоосон хэмжээ, хугацаанд нь төлж барагдуулна.
  4. Сургууль, эцэг эх, багшийн хоорондын ажил хэрэгч тогтвортой харилцааг бий болгоход сурагчид идэвх чармайлттай ажиллана.

Найм: Суралцагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөнд тооцох үйлдлүүд:

Суралцагчийн гаргасан дараах үйлдэл, зөрчлүүдийг ёс зүйн дүрэм зөрчсөнд үзэж хариуцлага тооцно. Үүнд: 

  • Хичээл, сургалтын ажлыг санаатайгаар тасалдуулах болон бусдын сургах, сурах зорилгод  харшилсан үйлдэл хийсэн буюу хийхэд оролцсон.
  • Сургалтын гэрээ болон сургуулийн дүрмээр журамласан, тохирсон үүрэг, зорилгоо биелүүлээгүй.
  • Багш, ажилтан, нийт суралцагчийн нийтээр дагаж мөрдөх соёлын хэм хэмжээг санаатай зөрчсөн.
  • Бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, аюулгүй байдалд хохирол учруулсан.
  • Бусдыг хэл амаар доромжилсон, заналхийлсэн, эрх чөлөөнд нь халдсан зэрэг аливаа үйлдлүүд.
  • Сургуулийн өмч хөрөнгийг эвдсэн, зориулалтын бусаар ашигласан.
  • Бусдыг (найз нөхөд, бусад сурагчдыг) ёс бус үйлдэл, сөрөг мэдээлэл сурталчилгаанд уруу татсан нь баримтаар нотлогдсон.
  • Бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөхгүй, арьс,өнгө, үндэс, угсаа-аас нь болж ялгаварлан гадуурхах. 

Ес. Суралцагчийн ёс зүйн дүрмийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

  1. Суралцагчийн ёс зүйн дүрмийг анх удаа зөрчсөн, зөрчлийн хэмжээ, агуулга ноцтой бус бол зөрчил гарагчид анги хамт олны зүгээс сануулга өгөх.
  2. Суралцагчийн ёс зүйн дүрмийг нэг бус удаа зөрчиж өмнө нь сануулга авч байсан бол тэнхимийн хурлаар хэлэлцэж арга хэмжээ авах.
  3. Сургуулийн эд хөрөнгийг эвдсэн, хулгайлсан ашиглалтын шаардлага хангахааргүй болгосон бол түүнийг төлүүлэх.
  4. Тэнхимийн хурлын шийдвэрийг үл биелүүлж суралцагчийн ёс зүйн дүрмийг дахин давтан зөрчвөл зөрчил гаргагчийг сургуулийн захиргаанд танилцуулж сургуулийн ёс зүйн хороогоор оруулж сургуулиас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах.

 

 

 

Коллежийн захиргаа 

СҮЧБ-ын алба