Ном хандивлах аян зохион байгуулагдаж байна.





Энэ хичээлийн жилийг суралцагчдыг номтой нөхөрлүүлж, тэдний оюуны хөгжлийг дэмжих жил болгохоор сургуулийн номын сангийн зөвлөл шийдвэрлээд ажилллаж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд хичээлийн эхэнд хэд хэдэн ажлыг хэрэгжүүлсний нэг нь суралцачгдын хамгийн унших дуртай номын агуулгын судалгаа авахад дараах дүн гарсан.

1.      Адал явдалдт зохиол

2.      Хайр дурлалын тухай

3.      Тайлагдашгүй нууц

4.      Домог, хууч яриа

5.      Монголын болон дэлхийн сонгодог зохиолууд

Ингээд номын сангийн зөвлөлийн санаачилж дээрх агуулга бүхий номоор номын сангаа баяжуулах ажлыг энэ оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс нэг сарын хугацаатай зарлаж байна.

Багш, ажилтан, оюутан, сурагч бүр дээрх агуулга бүхий нэг ширэг номыг номын сандаа хандивлахыг уриалж байна. Та бүхний хандивласан номын үзэсгэлэнг 12 дугаар сарын III - 7 хоногт лекцийн танхимд гаргаж сурталчилна.

МБС-ын ААЗ тэнхим                                Номын сангийн зөвлөл