ТЕХНИКИЙН БОЛОН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН БАГШ, СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ “ҮНДЭСНИЙ БИЧИГ-БИДНИЙ БАХАРХАЛ” СЭДЭВТ УЛСЫН III УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА





 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигаар жил бүрийн 05 дугаар сарын эхний ням гарагийг “Үндэсний бичиг үсгийн баяр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Засгийн газрын 2023 оны 394 дүгээр тогтоолоор Монгол бичиг, соёлын түүхэнд холбогдох “Чингисийн чулууны бичиг”-ийн 800 жил, Цогт хунтайжийн чулууны бичээс буюу “Дуутын хар чулууны бичээс”-ийн 400 жилийн ойг 2024 онд тус тус тэмдэглэх болсон энэ түүхэн үед энэхүү уралдааныг амжилттай зохион байгууллаа. 

Улсын III уралдааныг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод Шинэ Иргэншил ПК дээр зохион явуулав. Мөн, БШУЯ-ны харьяа Боловсролын Ерөнхий газрын “Мэргэжлийн болон техникийн боловсрол-2024” хоёр сарын аяны үйл ажиллагааны төлөвлөгөөнд энэ уралдааныг зохион байгуулахаар тусгайлан тусгаж өгсөн байв. 

Уралдааны зорилго:

Техникийн болон мэргэжлийн боловсролын сургуулийн багш, суралцагчдын монгол бичгийн зөв найруулах, алдаагүй бичиг, унших, компьютерт хурдан шивэх зэрэг чадварын түвшнийг үнэлж эх хэлний чадвартан багш, суралцагчдаар дамжуулж монгол бичигт суралцах хөдөлгөөнийг өрнүүлэх, хэрэглээний чадварыг дээшлүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэх.  

Уралдааны санаачлагч бөгөөд ерөнхий зохион байгуулагч:

  • Шинэ иргэншил политехник коллеж бөгөөд санаачлагч багш Бат-Очирын Алтанцэцэг юм.

Хамтран зохион байгуулагч:

  • Монгол Улсын Соёлын яам;
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл;
  • Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн;
  • Боловсролын Ерөнхий газар;
  • Нийслэлийн Архивын газар;
  • МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэлний тэнхим;

Дэмжигч байгууллага: 

  • МҮОНРТ урилга өгч уралдааныг сурталчлахаар тохирсон боловч ирсэнгүй.
  • Чингис хаан Үндэсний музей нь 7 давхрын танхимаа бүрэн чөлөөлж 14 цагаас 19 цаг хүртэл үнэ төлбөргүй ашиглуулсан болно.

Уралдааны хамрах хүрээ:

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Политехник коллеж, мэргэжлийн боловсролын сургуулийн багш, суралцагчид нийт сургууль бүртгүүлснээс 28 сургуулийн 54 суралцагч , 27 багш  оролцлоо.

Багш нарын дунд зохиосон уралдаанд нийт 27 багш оролцсон. 

1-р байр Б.Алтансувд Увс “Улаангом” ПК

2-р байр Ш.Мөнхтунгалаг Барилгын ПК УБ

3-р байр Ю.Мягмарцэцэг Хөвсгөл ПК

Суралцагчдын дунд зохиосон уралдаанд нийт 54 сурагч оролцсон. 

1-р байр Х.Ариунтуяа                       Увс “Улаангом” ПК

2-р байр О. Анударь                         Дорнод ПК- 2 баг 

2-р байр П.Номин-Очир                  Хөвсгөл ПК

3-р байр М.Номин-Эрдэнэ         Дорнод ПК- 2 баг

3-р байр Ч.Ариунзул                   ШИПК

Шагналт байр Б.Золжаргал       Хөвсгөл ПК

Шагналт байр П.Азжаргал         Хүнс технологийн ПК