Нэг бүс нэг зам хурал цахимаар зохион байгуулагдлаа





БНХАУ-ын Зүүн хойд 4 муж, тэдгээрийн их дээд болон мэргэжлийн боловсролын сургуулиас санаачилсан “Нэг бүс, нэг зам” төслийн хүрээнд байгуулагдаж байгаа санаачлагч орнуудын мэргэжлийн боловсролын байгууллагын олон улсын анхдугаар уулзалт цахим хэлбэрээр 2021 оны 12 дугаар сарын 29-ны өдөр зохион байгуулагдлаа. Энэхүү уулзалтад БНХАУ-ын зүүн хойд мужийн нам, төрийн удирдлага, боловсролын хэргийг удирдах яам, газар, их дээд болон коллежуудын удирдлагууд, түүнчлэн Беларусь, Украйн, Тайланд, Малайз, Компучи, Монгол зэрэг орнуудын нийтдээ 105 төлөөлөгч оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй арга хэмжээ болсон.

Энэхүү уулзалтаар санаачлагч орнуудын Мэргэжлийн боловсролын олон улсын нэгдлийг албан ёсоор байгуулж, нэгдлийн дүрмийг баталж, уг нэгдлийн удирдлагын зөвлөлийг байгууллаа.

Мэргэжлийн боловсролын олон улсын энэхүү нэгдэл нь гишүүн орныхоо их дээд, мэргэжлийн боловсролын менежментийг сайжруулах, сургалтын хөтөлбөр, багш нарын шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх замаар мэргэжилтний олон улсын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцов.

TuVPtUbgyuSGQSA.jpg
pPAiLOapZQ2mVQA.jpg
8VJ2Jl7zAx95Kju.jpg