"Мэргэжил бүхэн сайхан өдөрлөг" амжилттай болж өндөрлөлөө





Шинэ иргэншил ПК-оос зохион байгуулсан. "Мэргэжил бүхэн сайхан өдөрлөг"-ийн хүрээнд Хэвлэлийн график, дизайнч мэргэжлийг олон нийтэд таниулах, суртачлах арга хэмжээ 04-р сарын 07 ноос 09 ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.Тус өдөрлөгийн хүрээнд ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хэвлэлийн үйлдвэрлэлийн технологийн мэргэжлийн зөвлөх багш Ү.Батжаргал “Ирээдүйд хэвлэлийн үйлдвэрлэлд ямар боловсон хүчин хэрэгтэй вэ?”, “Хэвлэлийн эх бэлтгэх процесст график дизайн гаргах дээр анхаарах асуудал” сэдвээр лекц уншсан юм.Мөн ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хэвлэлийн үйлдвэрлэлийн технологийн мэргэжлийн  багш Ц.Оюунчимэг (доктор, профессор Ph.D) “Хэвлэлийн салбарын түүхэн хөгжил”, “Хэвлэлийн эх бэлтгэх процесст өнгөний менежментийн харилцан хамаарал” сэдэвт нэгдсэн лекцийг тавьсан нь суралцагчдын хувьд энэхүү мэргэжлээрээ цаашид суралцах итгэл найдвар, урам зориг, эрч хүч өгсөн юм.

9TFuWyYdAJ9EE3h.jpg
fJmh2jDlYSYjHtA.jpg
IKu6DUihywi73nu.jpg
ILP9ZzfwLsORi76.jpg
Aa9GGPjWXf910bX.jpg
ZA04oSW0rq0yQnH.jpg
Q3ZnDwBnDvDjJWg.jpg
xfiWkHxBXBo8x91.jpg
T1FF0sGBe0kRz1v.jpg
n3COoL4mj1HtNNA.jpg
goYRmeA4ks4LzdF.jpg
tqs8hPhjZZOEvgF.jpg
R3cgvgqRW2DLxqG.jpg
OU5UVXqxmHAFCvD.jpg
WRWPQomwMQ8dwKN.jpg